Цахим болон теле хичээл 12 дугаар сарын 1-нээс үргэлжилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-11-23 16:38:47
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар, бүх шатны сургалтын байгууллагын танхимын сургалтыг ирэх сарын 1-нээс амрах хүртэл нь цахим болон теле хэлбэрээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ. 


Тодруулбал, ЕБС, цэцэрлэг 12 сарын 18-ныг хүртэл, их, дээд сургууль нэгдүгээр сарын 5 хүртэл теле, цахим хичээлээ үзсэнээр амарна. ЕБС-ийн хувьд хоёрдугаар сарын 1, их, дээд сургууль хоёрдугаар сарын 15 хүртэл амрах юм. 


Мөн Засгийн газрын хуралдаанаар зарим төсвийн ерөнхийлөн захирагч нарт хэмнэж буй төсвийн хөрөнгийг COVID-19 цар тахалтай тэмцэх ажилд захиран зарцуулах эрхийг олголоо. 


Өнөөдрийн байдлаар, Монгол Улсад коронавирусний 640 тохиолдол бүртгэгдсэний 204 нь дотоодын халдвар байна. Тодруулбал, Улаанбаатар хотод 51, Сэлэнгэ аймагт 98, Дархан-Уул аймагт 20, Орхон аймагт 17, Дорноговь аймагт 17 тохиолдол бүртгээд байна.

Холбоотой мэдээ