Хил давж ирсэн түймрийг унтрааж чадаагүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-05-26 17:48:21

Дорнод аймгийн Баян-Уул, Баяндун сумын зааг нутгаар ОХУ-аас хил даван түймэр орж иржээ. Уг түймрийг унтраахаар аймгийн Онцгой байдлын газрын хоёр бүлэг, тус суманд шинэ тутам байгуулагдсан гал унтраах ангийн нийтдээ 50 шахам албан хаагч ажиллаж байна.

“Ойн түймэр болохоор унтраахад нэлээн хүндрэлтэй байгаа ч манай алба хаагчид бүх бололцоогоо дайчлан ажиллаж байна, нэлээн их газар нутгийг хамраад байгаа” гэж аймгийн  ОБГ-ын дарга Н.Гантөмөрөөс утсаар бидэнд мэдээллээ.  

Б.Туяа

Холбоотой мэдээ