Буриадад шинээр 271 халдвар бүртгэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
192@montsame.mn
2020-11-15 18:56:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хойд хөршийн ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улсад “COVID-19”-ийн цар тахлын халдварын тохиолдол нийт 15.109 бүртгэгдээд байна. Үүнээс өнөөдрийн байдлаар 271 хүн шинээр халдвар авчээ.

Нийслэл Улаан-Үд хотод 8884 бүртгэгдсэн тохиолдлоос өнөөдрийн байдлаар 104 хүн халдвар авчээ. Нийт эмчлэгдсэн 9861 хүнээс өнөөдөр 218 хүн эмнэлгээс гарчээ. Өнгөрсөн хоногт 7 хүн эндэж нийт нас баралт 287 хүн болов.

Худалдааны төв болон барааны дэлгүүрүүдийг 14 хоног хаах болсонтой холбогдуулан худалдааны төв, дэлгүүрүүдэд үйлчлүүлэгчид ихэссэн байна.

Холбоотой мэдээ