АН Их хурлаа хойшлууллаа

Монголын мэдээ | Улс төр
192@montsame.mn
2020-11-13 17:11:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ардчилсан нам X Их хурлаа энэ сарын 16-нд буюу ирэх даваа гарагт хийхээр товлосон. Гэвч улсын хэмжээнд гамшгийн Бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор тус нам Их хурлаа хойшлуулаад байна. 

АН-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Туваан, Нийслэлийн АН-ын дарга Д.Пүрэвдаваа, АН-ын ХЭГ-ын дарга П.Нүрзэд нар 21 аймаг, 9 дүүргийн намын удирдлагуудтай цахимаар холбогдож Их хурлын тов, зохион байгуулалтын талаар хэлэлцэн саналыг авч Их хурлыг хойшлуулаад байна.

АН-ын Их хурлаар намын дүрмийн шинэчлэл, даргыг сонгох үйл ажиллагааг зохион байгуулах байв. Их хуралд 21 аймаг, 9 дүүргийн 1200 төлөөлөл оролцохоор төлөвлөжээ.


Холбоотой мэдээ