“Большой театр” 1.2 тэрбум рублийн алдагдал хүлээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2020-11-13 12:53:40

МОСКВА. /Kommersant/. Цар тахлын үеэр ОХУ-ын “Большой театр” орлогынхоо тал орчим хувийг буюу 1.2 тэрбум рублийн алдагдал хүлээжээ. Энэ тухай “Большой театр”-н ерөнхий захирал Владимир Урин мэдэгдсэн байна.


“Бид 10 дугаар сарыг хүртэл орлогынхоо 50 орчим хувийг алджээ. Большой театр тасалбар борлуулалтаас 2 тэрбум 400 сая рублийн орлого олдог” хэмээн В.Урин мэдэгдсэн байна.


Үүнтэй холбоотойгоор эрх баригчид “Большой театр”-ын хүлээсэн алдагдлыг бүрэн нөхөхийг зорьж байгаа тухай Москва хотын орлогч дарга Наталья Сергунин мэдэгдсэн байна.


"Театрын хүлээсэн алдагдал тэр дундаа цалин хөлстэй холбоотой алдагдлыг бүрэн нөхөх тэтгэмж засгийн газраас олгох нь театруудын хувьд тун чухал алхам юм" хэмээн тэрбээр мөн мэдэгджээ.   

Холбоотой мэдээ