Трампын зөвлөхүүдийн нэг коронавирусээр халдварлажээ

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2020-11-12 13:16:17

НЬЮ-ЙОРК. /CNN/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын улс төрийн асуудал хариуцсан зөвлөх болох Цагаан ордны ажилтан Брайан Жек коронавирусний халдвар авсан тухай “CNN” суваг мэдээлжээ.


“CNN” сувгийн эх сурвалжийн мэдээлснээр, Жекийн коронавирусний шинжилгээний хариу “эерэг” гарсан байна. Тэрбээр долоо хоног орчмын өмнө АНУ-ын бүх нийтийн сонгуульд зориулсан баярын үдэшлэгт оролцжээ. Цагаан ордны төлөөлөгчид Жек халдвар авсан талаарх мэдээллийг нотлоогүй боловч бүх ийм тохиолдолд "нухацтай хандана" гэдгээ мэдэгджээ.


“Bloomberg” агентлагийн мэдээлснээр, Жекээс гадна, Цагаан ордонд болсон дээрх арга хэмжээнд оролцсон өөр хоёр хүн халдвар авсан байна. Эдгээрийн нэг нь Жекийн туслах бол нөгөөх нь мөн л улс төрийн зөвлөх болох Хили Баумгарднер юм. Түүнийг Трамп болон түүний өмгөөлөгч Рудольф Жулиани нар үдэшлэгт урьсан байна.


Үүний өмнө АНУ-ын Орон сууц, хот байгуулалтын сайд Бен Карсон, Цагаан ордны тамгын газрын дарга Марк Медоуз нар шинэ коронавирусний халдвар авчээ. 

Холбоотой мэдээ