Ашигт малтмал, газрын тосны газрын стратеги өөрчлөлтийн хөтөлбөр баталлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2020-11-11 13:35:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УУХҮ-ийн сайдын тушаалаар Ашигт малтмал, газрын тосны газрын стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр баталлаа.


 Засгийн газрын тогтоолоор УУХҮЯ-ны стратеги, бүтцийн өөрчлөлтийг батлахдаа Газрын тосны бодлогын газрыг шинээр байгуулахаар шийдвэрлэсэн.

Газрын тосны салбарын бодлого, хэрэгжилтийн уялдааг хангах, хайгуулын ажлыг эрчимжүүлж, нөөц өсгөх, газрын тос боловсруулах үйлдвэрийн түүхий эд хангамжийг бүрдүүлэх, эх үүсвэрийг нэмэх үйл ажиллагааг зохион байгуулахтай холбогдуулан Ашигт малтмал, газрын тосны газарт Газрын тосны хайгуулын хэлтэс бий болгож, стратеги бүтцийн өөрчлөлтийг батлав.


Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт дотоодын түүхий эдэд тулгуурласан газрын тос боловсруулах үйлдвэр барьж байгуулах зорилт дэвшүүлэн, газрын тосны эрэл, хайгуул, ашиглалтыг эрчимжүүлж, нөөцийг өсгөх үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр заажээ.

 

Холбоотой мэдээ