Хот хооронд зорчих тасалбарыг буцаах, дараа ашиглах боломжоор хангана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2020-11-11 10:00:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын онцгой комиссын шийдвэрээр улс, хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг энэ сарын 11-ний өдрийн 02.00 цагаас 13-ны өдрийн 23.00 цаг хүртэл зогсоосонтой холбогдуулан ЗТХ-ийн сайд Л.Халтар тушаал гаргаж, яамны газар хэлтэс, харьяа байгууллагын удирдлагад үүрэг өгөв.


Хот хоорондын зорчигч тээврийн зорчих тасалбар урьдчилан худалдаж авсан зорчигчдын тасалбарын үнийг шимтгэлгүйгээр буцаан олгох эсвэл тасалбарыг дараа ашиглах боломжоор хангах, аяллын давтамж, цагийн хуваарийг урьдчилан тооцож, зорчигч тээврийн үйл ажиллагаанд зохицуулалт хийхийг ИНЕГ, Улаанбаатар төмөр зам ХНН, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-т даалгалаа. 

Холбоотой мэдээ