Моторт хөрөөгөөр модон сандал урлаж үзүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-05-25 14:11:00

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь "Зүүнхараа" Политехникийн коллежийн Ойжуулагч мэргэжлийн багш Г.Болормаа моторт хөрөөгөөр “ШОУ” үзүүлбэр үзүүллээ.  

Монгол Улсын Хөдөлмөрийн яамнаас зохион байгуулсан "Мэргэжил бүхэн сайхан" нэгдсэн арга хэмжээнд "Зүүнхараа" Политехникийн коллежийн хамт олон амжилттай оролцлоо.

Тус хамт олон "Мэргэжил бүхэн сайхан" нэгдсэн арга хэмжээнд 5 мэргэжлийн 18 төрлийн бүтээгдэхүүнээр үзэсгэлэн худалдаа зохион байгуулж оролцсон байна. Тухайлбал Ойжуулагч мэргэжлийн багш Г.Болормаа моторт хөрөөгөөр “ШОУ” үзүүлбэр үзүүлсэн нь оролцогчдын хамгийн сонирхолтой, үзүүштэй үзүүлбэр болжээ. Тэрээр энэхүү үзүүлбэрээрээ модон сандал урласан байна.

Дээрх арга хэмжээнд Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, МБСБЗГ-ын дарга н.Алтанжаргал болон бусад албаны хүмүүс оролцжээ.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ