Тавдугаар сарын 25-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2016-05-25 08:48:37

09.00 цагт "Гүний гааль-мэргэжлийн хяналт" сэдэвт хэлэлцүүлэг Улаанбаатар хотын гаалийн хурлын танхимд болно.

09.30 цагт "Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих" төслийн нээлт "Чингис" зочид буудалд болно.

09.30 цагт Барилга угсралтын үед гардаг үйлдвэрлэлийн осол, түүний хор уршиг, ХАБАЭ-ийн талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар "Эрсдэлгүй ажлын байр-Осолгүй хамт" олон сэдэвт сургалт "Бишрэлт" компанийн сургалтын танхимд зохион болно.

10.00 цагт "TOPCIT" олон улсын шалгалтын төвийн нээлт Мэдээллийн технологийн паркийн 302 тоот танхимд болно.

10.00 цагт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 401 дүгээр хорих ангийн Нэгдсэн эмнэлгийн нээлтийн ажиллагаа Буянт-Ухаа-2 хороололд болно.

10.00 цагт "Шинэ үе-шинэ өнгө төрх, Монголын улс төрийн үнэт зүйлс" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал, хэлэлцүүлэг "Puma Imperial" Зочид буудлын хурлын танхимд болно.

10.00 цагт "Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлд шинээр хэрэгжих төслүүд, соёл урлагийн арга хэмжээнүүдийг танилцуулах Улаанбаатар чуулгын байранд болно.

10.00 цагт Музей, соёлын байгууллагын ажилтнуудад зориулсан "Соёлын бүтээлч үйлдвэрлэл-музейд" сургалт БСШУЯ-нд эхэлнэ.

10.00 цагт "Төгсөгч-2016" хөдөлмөрийн яармаг Монголын Залуучуудын Холбооны "Залуус" танхимд болно.

10.00 цагт “Барилгын салбарын зах зээлийн судалгаа, цаашдын чиг хандлага” сэдэвт удирдах ажилтнуудын уулзалт МҮХАҮТ-д болно.

11.00 цагт Мишээл экспо төв дэх "Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төвд Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн нээлттэй хаалганы өдөрлөг болно.

12.00 цагт Соёл урлагийн салбарын оны шилдэг уран бүтээл шалгаруулах "Мөнгөн мод-2015" ёслолын арга хэмжээ УДЭТ-т болно.

15.00 цагт Баянзүрх дүүргийн Хөдөлмөрч гэр бүлийг тодруулах, тэднийг урамшуулах, олон нийтэд сурталчлах зорилготой "Хөдөлмөрч гэр бүл" өдөрлөг Амгалан дахь "Жанжин" клубт болно.

16.00 цагт Сонгинохайрхан дүүргийн 125-р цэцэрлэгт багш сурагчдын хичээлийн жилийн тайлан тоглолт болно.

"Монгол Ньюс" Мэдээллийн төвд

10.30 цагт Замын-Үүдийн Спорт цогцолбор, Нэгдсэн эмнэлэг барих тендерийг Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг будлиантуулсан талаар сэтгүүлч Л.Пүрэвням мэдээлэл хийнэ.

11.00 цагт Монголын Социал Демократ намаас нийслэлийн Сонгуулийн хорооны шийдвэрийн талаар мэдээлэл хийнэ.

11.30 цагт ИЗНН-аас орон нутгийн сонгуульд нэр дэвшигч Б.Баттулга Сонгуулийн хорооны шийдвэрийг эсэргүүцэж улс төрийн өлсгөлөн зарлах талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт Монголын Өмгөөлөгчдийн Холбоо иргэдэд өмгөөллийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх “Иргэддээ-Тусалъя” өдөрлөгийн талаар мэдээлэл хийнэ.

12.30 цагт “Хүүхдийг бүүвэйн дуугаар өсгөж, эхийн сүүгээр хооллоцгооё” сэдвээр Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн Хоол судлалын төвөөс мэдээлэл хийнэ.

Үндэсний мэдээллийн төв”-д

12.00 цагт Кёкүшүзан Д.Батбаяр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

12.30 цагт Дарханы МАН-ын хорооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

Холбоотой мэдээ