Б.Хурц нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцэхээр боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2020-10-29 19:41:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Б.Хурц нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болж, шүүхээс хэргийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин хэлэлцэх шийдвэр гаргалаа.

Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, Б.Хурц тэргүүтэй зургаан хүнд С.Зоригийн амийг хөнөөсөн хэргээр ял авсан Т.Чимгээ Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт буруутган, өнгөрсөн долдугаар сард Төв аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ял оноосон юм.

 

Холбоотой мэдээ