Жаргалант суманд 80 ортой дотуур байр ашиглалтад орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2020-10-27 11:48:20
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Жаргалант суманд 80 ортой сургуулийн дотуур байр ашиглалтад орлоо. Орон нутгийн төсвийн хөрөнгөөр “Кенжику” ХХК нэг жилийн хугацаанд барьжээ.

Жаргалант сум 3500 гаруй хүн амтай, ерөнхий боловсролын нэг сургууль, нэг цэцэрлэгтэй. Энэ хичээлийн жилд тус сургуульд 538 хүүхэд суралцаж байгаагаас 61 нь малчин айлын хүүхдүүд юм. Эдгээр хүүхдүүд тав тухтай, дулаан орчинд амьдрах болсонд эцэг эхчүүд нь баярлаж байгаагаа дотуур байрны нээлтийн үеэр хэлж байлаа.

Тус суманд малчид, газар тариалан эрхлэгчид олон байдаг бөгөөд хаврын тариалалт, өвөлжилтийн бэлтгэл ажлын үеэр хүүхдүүдээ айлд үлдээх, малчид отроор явах болон өвөлжөөндөө буух үед хүүхдүүдийнх нь хичээл завсардах, тасалдах асуудал гарахгүй болсонд сургуулийн захиргаа ч баяртай байлаа.  

         

           

 

Холбоотой мэдээ