“Бүх цэргийн Их хар сүлд”-ийг цагаалах тайлгын ёслол болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2020-10-16 15:47:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Бүх цэргийн Их хар сүлд”-ийг цагаалах тайлгын ёслол “Бүх цэргийн Их хар сүлд”-ний өргөөнд өнөөдөр боллоо.

Тус ёслолын үеэр  Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн болон тив, дэлхийд энхийг сахиулах эрхэм хүндтэй үүргийг гүйцэтгэж буй энхийг сахиулагчдынхаа үйл хэрэг, буян заяаг даатгадаг байна.

Тэнгэр заяат Чингис хаан Монгол туургатныг нэгтгэж, төр улсаа төвхнүүлэн сүр хүчээ бадруулахаар Цэргийн хар сүлдээ түг түмэн цэрэг, баатар эрсийнхээ манлайд залж явжээ. Өдгөө Цэргийн хар сүлдээ Монгол Улсын тусгаар тогтнолыг батлан хамгаалагч цэрэг эрсийн дээд шүтээн бүх цэргийн Их хар сүлд болгон залж, жил бүр цагаалах тайлгыг зохион байгуулдаг уламжлалтай юм.

Мөн Их хар сүлдийг Монголын ард олон, цэрэг эрсийн оюун санааг нэгтгэн зориг хүчийг бадруулагч, хандсан зүгтээ харгалдах дайсангүй болгогч шүтээн болгон тахидаг байна.

Энэхүү ёслолд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын удирдлагууд оролцов.

Холбоотой мэдээ