Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож нэр дэвшигчийн амийг хохироожээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2020-10-15 18:04:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын иргэн Б өчигдөр орой согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож тус сумын ИТХ-ын сонгуульд нэр дэвшсэн иргэн М-ийг дайрч, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ.


ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү мэдээлэхдээ “Иргэн Б болон М-ийн хооронд ямар нэгэн зөрчил, маргаан байхгүй бөгөөд иргэн Б нь М-ийн сонгуулийн сурталчилгаанд ажиллаж байсан. Хамгийн гол асуудал нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ иргэн Б тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас ийм хэрэг гарчээ. Сонгуулийн тухай хуульд сонгуулийн санал авах өдөр  архи согтууруулах ундаа зарж борлуулсан, үйлчилсэн тохиолдолд  иргэнийг 10 сая, ААН-ийг 100 сая төгрөгөөр торгох хуулийн зохицуулалт бий. Аймаг, орон нутгийн Засаг дарга захирамж гаргах ёстой” хэмээлээ.


Уг хэргийг сумын цагдаагийн хэлтэс мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Иргэн Б-г яллагдагчаар татаж, цагдаагийн хэлтэст саатуулаад байгаа ажээ. 

 

Холбоотой мэдээ