Нийслэл хотын албан татвараар 90 сая төгрөг төвлөрүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2016-05-23 10:48:04

Нийслэл хотын албан татвар авч эхэлснээс хойш 90 сая 804 мянган төгрөгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлсэн талаар НЗДТГ-аас мэдээлэв.

УИХ-ын чуулганаар баталсан Нийслэл хотын албан татварын тухай хууль 2015 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Уг татварыг нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа зочид буудал, амралтын газар, ресторан,баар гэсэн 4 төрлийн үйлчилгээ, бүх төрлийн согтууруулах ундаа, тамхины худалдан авалтаас авахаар хуульчилсан юм. НИТХ-аас Нийслэл хотын албан татварын хувь хэмжээг нэг хувь байхаар тогтоосон бөгөөд жилд 13,5 тэрбум төгрөгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөсөн байна.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ