Нийтийн тээвэрт эко автобусаар үйлчилнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-10-13 16:50:35

Баянхонгор /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Г.Занданшатар Баянхонгор аймагт ажиллах үеэрээ Баянхонгор сумын дөрвөн чиглэлд ард иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэх эко автобуснуудыг хүлээлгэн өглөө. 

Эко автобус хот дотор үйлчилгээ үзүүлэх бөгөөд дотроо 22 суудалтай, нэг удаагийн цэнэгээр 80 км замыг туулдаг юм байна.

Тус автобуснууд өнөөдрөөс нийтийн тээврийн үйлчилгээнд явж эхэлнэ.

Холбоотой мэдээ