Буудлага спортын мастеруудын УАШТ-ний хийн урт бууны шилдгүүд шалгарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-10-07 12:51:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Буудлагын спортын мастеруудын Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр буюу мягмар гарагт 10 метрт хийн урт бууны дасгалд  5 насны ангиллаар өрсөлдөж аваргуудаа шалгаруулав.

 

Техник спортын төвд зохион байгуулж байгаа тус тэмцээний 10 метрийн хийн урт бууны дасгалд 75-аас дээш насны тамирчдаас Спортын мастер С.Батнасан алт, СМ Н.Цэрэндолгор мөнгө, СМ Д,Лхагва хүрэл медалийн эзэд болсон бол уг дасгалын  эмэгтэйчүүдийн 65-74 насны ангилалд СМ И.Галаа, С.Сарангэрэл, Д.Тунгалаг, эрэгтэйчүүдээс ОУХМ С.Адилбиш, СМ С.Амгалан, Ч.Оюунбат нар алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн байна.


Мөн 10 метрийн хийн урт бууны дасгалын 55-64 насны ангиллын эмэгтэйчүүдээс ОУХМ Ч.Тунгалаг, У.Туул, эрэгтэйчүүдээс М.Мажиг, ОУХМ С.Ганболд, 45-54 насны эмэгтэйчүүдээс ОУХМ З.Батхуяг, СМ Б.Оролжав, ОУХМ Т.Энхтогтвор, эрэгтэй тамирчдаас ОУХМ Ц.Мөнх-Эрдэнэ, Т.Баяржаргал, Ж.Ганхуяг, 35-44 насны ангиллын эмэгтэйчүүдээс СМ О.Энхтуяа, Ц.Чулуунтуяа, эрэгтэйчүүдээс СМ З.Ариунболор, А.Мягмарсүрэн нар алт, мөнгө, хүрэл медалийн эздээр шалгарлаа. Өнөөдөр тус тэмцээний 10 метрийн хийн гар бууны дасгалд нас насны ангиллаар тамирчид цэцээ сорих юм.    

Холбоотой мэдээ