Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг эрчимжүүлэх шаардлагатай

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2020-10-01 14:33:43

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн УЦУОШГ-ын бэлчээрийн ургац тогтоосон дүнгээр өвөл, хаврын бэлчээрийн ургац га-д 1.2 цн байгаа юм. Үүнээс харахад бэлчээрийн даац олон дахин хэтэрч нийт 80 орчим хувьд нь өвөлжилт хүндэрч болзошгүй, 9, 10 дугаар сард олон жилийн дунджаас илүү хүйтэн, хур тунадас ихтэй, нойтон цас орох төлөвтэй байгаа тул өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна гэдгийг хэлж байв.

Засгийн газрын 19 дүгээр тогтоолын дагуу аймгийн аюулгүй нөөцөд 1200 тн өвс, 200 тн тэжээл, сумдын нөөцөд 5700 тн өвс, 1330 тн тэжээл бэлтгэх, малчдын түвшинд 80.0 мянган тн өвс 1300 тн тэжээл болон бусад нэмэгдэл тэжээл хужир шүүг бэлтгүүлэхээр тогтоосон. 

Хөдөө аж ахуйн салбарын 2020-2021 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангуулах тухай Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 19 дүгээр тоот тогтоолын дагуу аймгийн Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн А/531 тоот захирамж, 05 тоот албан даалгавар гарсан. Үүний хүрээнд өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг эрчимжүүлэх талаар заавар чиглэл албан тоот сумдад хүргүүлэн хэрэгжилтийг хангуулж байгааг аймгийн ОБГ-аас мэдээллээ. Мөн төрийн 34 байгууллага аж ахуй нэгжид 116 тн өвс бэлтгэн нийлүүлэх үүрэг даалгаврыг өгжээ.  

Холбоотой мэдээ