Гүйцэтгэлийн үнэлгээ хийх чадвар эзэмшүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2020-09-24 22:05:19
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Удирдлагын академитай хамтран “Төрийн байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээ” сургалтыг Дундговь аймагт зохион байгууллаа.

Энэ сарын 23-24-нд болсон тус сургалтад аймгийн ЗДТГ, хэлтэс агентлагуудын удирдлагууд, ахлах мэргэжилтнүүд оролцжээ.

Сургалтыг Удирдлагын академийн багш, доктор М.Амартүвшин, багш Ц.Энхмандах нар удирдан, оролцогчдод Монгол Улсын төрийн албан дахь гүйцэтгэлийн удирдлагын шинэчлэл, гүйцэтгэлийн төлөвлөгөө ба үнэлгээний хамаарал, албан хаагчийн мэдлэг чадвар ба төлөвлөгөөний хэрэгжилтийн уялдааны талаар мэдлэг олгосон аж.

Мөн гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг тайлагнах, үнэлэх арга зүйг эзэмшүүлсэн байна. 

Холбоотой мэдээ