Аймгийн ЗДТГ үйл ажиллагаандаа ISO 14001:2015 стандарт нэвтрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-09-24 15:30:16

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар үйл ажиллагаандаа олон улсын чанарын менежментийн ISO 9001:2015 стандартыг 2019 онд нэвтрүүлж, батламж гардан авсан.

Тэгвэл энэ онд "Стандарттай Ховд" хөтөлбөрийн хүрээнд олон нийтийн оролцоонд тулгуурласан оновчтой бодлого төлөвлөлт, зохицуулалтаар иргэдийн эрэлт хэрэгцээ, шаардлагад нийцсэн, тогтвортой ногоон хөгжлийн үзэл санааг нэвтрүүлсэн төрийн үйлчилгээг хүргэх зорилт тавьжээ. Энэхүү зорилтын дагуу ISO 14001:2015 стандартыг шинээр нэвтрүүлэн ажиллаж байна. 

Тус стандарт, нэгдсэн менежментийн тогтолцоог үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр иргэн, иргэний нийгмийн байгууллагын хамтын ажиллагаанд тулгуурлан төрийн албыг чанаржуулж, үйлдвэрлэл, бизнест ээлтэй, ногоон хөгжлийн загвар аймаг болох үндсэн нөхцөл бүрдэх боломжтой гэж Ховд аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.   

Холбоотой мэдээ