Сэргээгдэх эрчим хүч худалдан авах гэрээнд хүндрэл учирчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс нийлүүлэх цахилгаан эрчим хүч худалдан авах гэрээнд хүндрэл учирч байгааг хэрхэн шийдэх талаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэх Европын сэргээн босголт хөгжлийн банкны төлөөлөгчидтэй цахимаар уулзах үеэрээ ярилцав.
Н.Тавинбэх Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан эрчим хүчний
төсөл хөтөлбөрийн тухай тоймлон ярьж, сэргээгдэх эрчим хүчний эх
үүсвэрийг нэмэгдүүлэх төлөвлөгөөгөө танилцууллаа. Европын сэргээн босголт хөгжлийн
банкны төлөөлөгчид сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх гэж
буйд таатай байгаагаа илэрхийлсэн.
Эрчим хүчний сайд хэлэхдээ, “Хэрэглээг эх үүсвэртэй холбох шугам сүлжээг
өртгөтгөх, шинээр барьж байгуулах ажил чухал шаардлагатай байгаа. Энэ хүрээнд Чойр - Сайншандын
цахилгаан дамжуулах агаарын шугам /ЦДАШ/-ын ажил хийж байна. Гүйцэтгэлийг хурдавчлах үүрэг
даалгавар өгсөн” гэв. Түүнчлэн, Европын
сэргээн босголт хөгжлийн банкнаас хэрэгжүүлж байгаа төслийн явцад шийдэх шаардлагатай асуудлууд болон
худалдан авах ажиллагааны талаар албан захидал илгээхээр тогтсоныг Эрчим хүчний яамнаас мэдээлжээ.