Аки башёгийн 4 дэх өдрийн барилдаан боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-09-17 12:28:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд мэргэжлийн сумо бөхийн Аки башёгийн 4 дэх өдрийн барилдаан лхагва гарагт боллоо.


Энэ өдөр Маэгаширагийн хоёрт эрэмбэлэгдсэн Тамаваши Б.Мөнх-Оргил, озэки Такакейшёод ошидаши мэхээр унаж даваа, унаа нь тэнцсэн бол башёг тэргүүлэгч озэки 3 даваатай байна. Харин эхний 3 өдөр дараалан унаад байсан Озэки Асанояама, М-2 Хокүтофүжиг ёритаоши мэхээр давлаа. Хокүтофүжи 3 унаатай явна.


Маэгаширагийн 1-д эрэмбэлэгдсэн Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Сэкиваке Шодайг ошидаши мэхээр давж унаа, даваа 2 болж тэнцэв. Энэ өдрийн барилдаанд Кирибаяама Б.Лхагвасүрэн /М-5/, Такаяасү /М-6/-д ёрикири мэхээр ойчиж тэд адилхан 3 даваа нэг унаатай болов.


Харин Хошорюү С.Бямбасүрэн /М-16/ Шохозанг давснаар түүний унаа, даваа тэнцсэн бол Шохозан 4 дараалан унаад байна. Ичиножёо А.Ичинноров /М-17/ энэ өдөр Икиойг ёрикири мэхээр унагаж 3 даваатай боллоо. 

Холбоотой мэдээ