Төгрөгийн хадгаламж 3,5 хувиар нэмэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2020-09-16 14:07:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төгрөгийн хадгаламж энэ оны 8 дугаар сарын эцэст 11.2 их наяд болж, өмнөх сарынхаас 1.3 (0.01 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 383.4 (3.5 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэв.

Төгрөгийн хадгаламжийн 89.7 хувь (10.1 их наяд төгрөг) нь иргэдийн, 10.3 хувь (1.2 их наяд төгрөг) нь аж ахуйн нэгж, байгууллагынх байна. Валютын хадгаламж 4.7 их наяд төгрөг болж, өмнөх сараас 74.0 (1.6 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеэс 1.7 (58.6 хувь) их наяд төгрөгөөр өссөнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. 

Холбоотой мэдээ