М.Ууганбаатар Ширым бөхөөр тив, дэлхийн аварга болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-09-26 14:29:55

Энэ сарын 18-23-нд Мьянмар улсын Янгон хотноо Солонгосын "Ширым" үндэсний бөхийн Ази болон ДАШТ-ийг хамтад нь зохион байгуулахад манай бөх М.Ууганбаатар тивийн болон дэлхийн аварга цолтон болжээ.

Тус тэмцээнд 32 орны тамирчид өрсөлдсөнөөс 90 кг-д Өвөрхангай аймгийн Хужирт сумын харъяат Хилчин спорт хорооны тамирчин, сумын заан Мягмарсүрэн овогтой Ууганбаатар түрүүлж Ази тивийн болон Дэлхийн аваргын алтан медаль хүртжээ. Тэрбээр энэ жил анх удаа уг тэмцээнд оролцсон юм. Түүний дасгалжуулагчаар Монгол Улсын заан, Монгол улсын Ширым бөхийн холбооны ерөнхийлөгч М.Өсөхбаяр ажиллажээ.

Мөн 70 кг-д Женко клубын тамирчин Б.Хулан алтан медаль, 60 кг-д Хилчин спорт хорооны тамирчин, ахлах дэслэгч Б.Солонго хүрэл медаль, 50 кг-д Женко клубийн тамирчин Д.Тунамал шагналт 4-р баир, 120 кг-д Хилчин спорт хорооны тамирчин, аймгиин арслан Д.Тамир алтан медаль тус тус хүртжээ. Ширым бөх нь Солонгосын үндэсний спорт бөгөөд манай үндэсний бөхтөй ижил төстөй.

Жил бүр Чону Чаанса гэх тэмцээнийг зохион байгуулж ойролцоогоор 500 гаруй хүн оролцдог байна. 2011 онд Дэлхий Ширым бөхийн холбоог үүсгэн байгуулсан бөгөөд 2015 оноос эхлэн Монгол Улс Ширым бөхийн холбоонд элсчээ.

Д.Өлзий

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд