Улаанбаатарт бага зэргийн бороо орно

ЛАВЛАГАА
boloroo8136@gmail.com
2020-09-05 08:37:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Өдөртөө нутгийн хойд хэсгээр бороо орж, баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр сэрүүхэн байна.

2020 оны 9 дүгээр сарын 5-ны 8-20 ц­аг хүртэл: Төв болон говийн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Нутгийн хойд хэсэг болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж, Халх гол орчмоор 14-19 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Хангайн нурууны өвөр бэлээр 27-32 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 21-23 хэм дулаан байна.

Холбоотой мэдээ