Эрсдэлт бүлгийн 100 хүүхдэд туслав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-09-01 12:44:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хувийн хэвшилтэй хамтран шинэ хичээлийн жилийн эхний өдөр эрсдэлт бүлгийн 100 хүүхдийг сурагчийн дүрэмт хувцас, хичээлийн цүнх хэрэглэлээр ханган туслав. 

Эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа хараа хяналтгүй болон хөдөлмөр эрхлэгч хүүхдүүдийг боловсролын үйлчилгээнд хамруулах, дэмжлэг үзүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар “Батзүү” ХХК-тай хамтран нийслэлийн төвийн 6 дүүргийн 100 хүүхдэд ийнхүү дэмжлэг үзүүлэв.


Холбоотой мэдээ