Нийт нутгаар сэрүүснэ

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2020-08-27 16:56:52

Баянхонгор /МОНЦАМЭ/. Ойрын өдрүүдэд Баянхонгор аймгийн нийт нутгаар салхи шуургатай, сэрүүн байхыг УЦУОША-наас анхаарууллаа.

27, 29-нд Уулархаг нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 27-нд говийн нутгаар 12-14м/с, зарим үед 18-20м/с хүртэл ширүүсэх юм байна. Бусад хугацаанд 5-10м/с.

Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 14-19 градус, хээр талын нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 19-24 градус, говийн нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 24-29 градус дулаан байх юм байна. Харин Эхийнголын Баянбүрд орчмоор шөнөдөө 16-21 градус, өдөртөө 27-32 градус дулаан байх аж.

Холбоотой мэдээ