Дэлхийн эдийн засгийн өсөлтийг тогтворжуулах санаачилга гаргана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamtulga@montsame.mn
2016-05-17 11:58:14

ТОКИО. /NHK/. 7-гийн бүлгийн удирдагчид энэ удаад уулзахдаа дэлхийн эдийн засгийн өсөлтийг тогтворжуулах санаачилга гаргахаар төлөвлөж байна.

Уг санаачилгыг энэ сарын 26-нд Японд эхлэх Дээд хэмжээний уулзалтын үеэр танилцуулах гэж байгаа тухай нарийн ширийн мэдээллийг “NHK” агентлаг олж авчээ.

Мэдээлэлд дурдсанаар, долоон гүрний удирдагчид өдгөө газар аваадбуй улс төрийн хямрал болон эдийн засгийн нөхцөл байдлын талаарх санал бодлоо илэрхийлэхийн зэрэгцээ тэд нэгдмэл байр сууриа бататгаж, 7-гийн бүлгийн орнуудын үнэт зүйлсийг батлан харуулах ажээ.

Мөн тэд тулгамдаж буй асуудлуудтай холбоотой зургаан баримт бичгийг батлан гаргахаар төлөвлөсөн байна. Эдгээр баримт бичиг нь терроризм, хэт давруу үзэл, авлига, хөрөнгө оруулалтын дэд бүтэц, дэлхий улс орнууд дахь эрүүл мэндийн асуудал, эмэгтэйчүүдийн боломж бололцоог бүрэн идэвхжүүлэх, цахим орчны хэрэглээ гэсэн асуудлуудыг  хамарч байна.

Дэлхийн эдийн засагт ирээдүйн талаар асуудлаар 7-гийн бүлгийн орнууд санал бодлоо хуваалцаж, төсвийн зарцуулалтыг танаж, бүтцийн шинэчлэл хийх асуудлаар санал нэгтэй байх болно хэмээн найдаж байгаагаа Японы Ерөнхий сайд Шинзо Абэ илэрхийлжээ.

Д.Нямтулга

 

 

 

Холбоотой мэдээ