“Байшин” хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2020-08-14 16:25:52

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймаг жил бүр тодорхой зорилтын хүрээнд хөгжлөө тодорхойлон ажилладаг.

Энэ жилийн тухайд Залуучуудын хөгжлийг дэмжих, Ажлын байрыг нэмэгдүүлэх, Эрүүл мэндийг дэмжих жил болгон зарлажээ. 

Тэгвэл Залуучуудын хөгжлийг дэмжих жилийн хүрээнд олон ажил санаачлан хийж хэрэгжүүлж байгаагийн нэг нь “Байшин” хөтөлбөр юм. Энэ ажлын хүрээнд аймгийн ЗДТГ, Дэлхийн Зөн Дархан “Хүүхдийн төлөөх орон нутаг” төсөлтэй хамтран “Байшин” төслийг зорилтот таван өрхийг сонгон хэрэгжүүлж байна.

Уг төсөл хэрэгжсэнээр залуу гэр бүлийн нандин холбоо бэхжин, тогтвортой байдал бий болж, хүчирхийллээс ангид, хүүхдүүдийн амьдрах таатай орчин бүрдэж байна.

Таван залуу өрх 5х6 хэмжээтэй буюу 30м2 өвлийн дулаан байшинтай болно юм. Төслийн ажил 2020 оны 06 дугаар сараас эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар төсөлд хамрагдаж байгаа өрхүүдийн барилгын явц үргэлжилж байгаа бөгөөд байшингийн дээвэр хийх ажилдаа оржээ. Ажлын хэрэгжилт болон гүйцэтгэлтэй аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Энхбат, Дэлхийн Зөн Дархан “Хүүхдийн төлөөх орон нутаг” төслийн Менежер Б.Мөнх-Эрдэнэ нар танилцлаа. Өөрийн гэсэн тохилог, дулаахан, амар тайван орчин бүрдсэн Байшинтай болж байгаа залуучууд сэтгэгдэл өндөр байлаа.

Холбоотой мэдээ