ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар Я.Амаржаргалыг томиллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
nandintsetseg@montsame.gov.mn
2020-08-12 16:20:38
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар Я.Амаржаргалыг томиллоо.  

 

Тэрбээр Анагаах ухааны дээд сургуулийг хүний их эмч мэргэжлээр төгссөн. ОХУ-ын Томск хотын генетикийн хүрээлэн, ЭМШУҮИС-ийн докторантурт сурч 2012 онд анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан. Анагаах ухааны доктор (Ph.D) цолтой. 2000-2002 онд АНУ-ын Алабамын Их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуульд нийгмийн эрүүл мэнд, олон улсын эрүүл мэндийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан. 2010 онд Удирдлагын академийн Төрийн удирдлагын сургуулийг төгссөн.


Я.Амаржаргал нь Эрүүл мэндийн яаманд 2005 оноос мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга, газрын орлогч дарга, газрын даргын албан тушаалд шатлан дэвших зарчмаар ажиллаж иржээ. 2019 оны 10 дугаар сараас ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон бөгөөд ТАЗ-өөс зарласан Төрийн нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалтад хоёр удаа орж нөөцөд бүртгэгдсэн байна.

Холбоотой мэдээ