Дэлхийн банк бэлчээрийн хууль эрх зүйн орчныг сайжруулахад анхаарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-08-12 15:21:25
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан Дэлхийн банкны суурин төлөөлөгч Андрей Мехневийг хүлээн авч уулзлаа.


Монгол Улсын Засгийн газар тэр дундаа ХХААХҮЯ-тай олон үр дүнтэй төсөл хөтөлбөр дээр амжилттай хамтран ажиллаж ирснээ Дэлхийн банкны суурин төлөөлөгч онцлоод Экспортыг дэмжих төсөл, Хөдөө аж ахуйн салбарыг эдийн засгийн эргэлтэнд оруулах төслийн үр нөлөө, хамтын ажиллагаа сайн байгааг тэмдэглэлээ. Мөн цаашид байгаль орчинд ээлтэй хөдөө аж ахуйн бодлого хэрэгжүүлэх, бэлчээрийн хууль эрх зүйн орчныг сайжруулахад анхаарлаа хандуулж ажиллахаа онцлов.


ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан Дэлхийн банк  хөдөө аж ахуйн салбарт хэрэгтэй олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж ирснийг тэмдэглээд цаашид хамтын ажиллагаагаа улам бүр өргөжүүлнэ гэв. Мал аж ахуйн салбарын эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх, экспортод гаргах, гаднын улс орны тавьж байгаа чанар стандартад нийцсэн өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр хамтран ажиллахаар талууд санал солилцлоо.

Холбоотой мэдээ