Улс хоорондын буухиа шуудан "EMS"-ийн Монгол дахь салбарыг нээв

Монголын мэдээ | Нийгэм
nandintsetseg@montsame.gov.mn
2020-08-07 16:20:36
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Монгол шуудан" ХК улс хоорондын буухиа шуудангийн "EMS" үйлчилгээг нэвтрүүлж, Монгол дахь анхны салбарыг нээлээ.


Дэлхийн 100 гаруй орны шуудангийн компаниудын хамтарсан "EMS" үйлчилгээ нь бичиг баримт болон эдийн зүйлийг эзэнд нь хамгийн дөт замаар, найдвартай хүргэдгээрээ онцлогтой. Тодруулбал, 500 грамм хүртэл жинтэй бичиг баримт, 20 кг хүртэл жинтэй эд зүйл, гурван талын  (урт,  өндөр,  өргөн) нийлбэр нь 3 м-ээс ихгүй илгээмжийг ажлын 3-7 хоногт илгээх, хүлээн авах боломжтой аж.


Буухиа шуудан нь бусад ижил төрлийн үйлчилгээтэй харьцуулахад илүү хямд бөгөөд илгээмжийг тусгай таних тэмдэг бүхий богцонд савлан алдагдах, эвдэрч гэмтэх болон бусад эрсдэлээс сэргийлдэг хэмээн “Монгол шуудан” ХК-ний дэд захирал Н.Хосбаяр тэмдэглэв.

 

Г.Бямбалхагва

Холбоотой мэдээ