Ливаны Дотоод хэргийн сайд албан тушаалаа өгнө гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-08-07 10:25:22

БЕЙРУТ. /Al-Hadath/. Бейрут хотод болсон дэлбэрэлтийн шалтгааныг мөрдөн шалгах явцад энэ хэрэгт хэн буруутай нь тогтоогдохгүй бол албан тушаалаасаа огцорно гэдгээ Ливаны Дотоод хэргийн сайд Мухаммед Фахми мэдэгджээ.


“Би мөрдөн шалгалтын дүнг хүлээнэ. Болсон хэрэгт хариуцлага хүлээх этгээд гарч ирэхгүй бол албан тушаалаа өгөх болно” хэмээн тэрбээр хэлсэн байна.


Бейрут хотын боомтын агуулахад 8 дугаар сарын 4-нд хүчтэй дэлбэрэлт болсон юм. Дэлбэрэлтийн улмаас хэдэн арван байшин сүйдэж, 300 мянга гаруй хүн орон гэргүй болжээ. Түүнчлэн 137 хүн амь үрэгдэж, 5000 орчим хүн шархдаж, олон арван хүн орон сураггүй алга болсон байна. Гаалын албанынхны 6 жилийн өмнө хураан авсан 2.7 мянга гаруй тонн аммонийн нитрат гагнуурын ажил хийж байх явцад дэлбэрсэн гэж Ливаны Дотоод хэргийн яам үзэж байгаа аж. 

Холбоотой мэдээ