Хөл хориог энэ сарын 31 хүртэл сунгалаа

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2020-08-04 09:26:17
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ Улсын Онцгой комиссоос хөл хориог энэ сарын 31 хүртэл сунгах шийдвэрийг үндэслэн аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал А/471 тоот захирамж гаргалаа. Уг захирамжийн дагуу цэцэрлэг, сургууль, МСҮТ, их, дээд сургуулийн үйл ажиллагааг зогсоосон хугацааг 8-р сарын 31-ний өдөр болгон сунгалаа.

Мөн өмчийн бүх хэлбэрийн боловсролын байгууллагууд шинэ хичээлийн жилийн бэлтгэл ажлын хүрээнд ариутгал, халдваргүйтгэлийг холбогдох мэргэжлийн байгууллагуудын заавар зөвлөмжийн дагуу зохион байгуулахыг үүрэг болгов.

Түүнчлэн хотын хэмжээнд архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх үйл ажиллагааг 18.00 цагаас дараа өдрийн 08.00 цаг хүртэл хориглосон болон караоке, бар, PC тоглоомын үйл ажиллагааг 7-р сарын 31 хүртэл түр зогсоох шийдвэрийг 8-р сарын 31-ний өдөр болгон сунгалаа.

 

 

 

Холбоотой мэдээ