Новосибирскийн “Вектор” төвд вакцин үйлдвэрлэж эхэлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ayanzaya@montsame.gov.mn
2020-08-02 21:59:15

МОСКВА./РИА Новости/.  Новосибирск хотын эрдэм шинжилгээний “Вектор” төвд коронавирусний эсрэг вакциныг ирэх 11 дүгээр сард үйлдвэрлэж эхлэхээр төлөвлөж байна. Энэ тухай тус төвийн Ерөнхий захирал Ринат Максютов мэдээллийн “Вести” хөтөлбөрт оролцох үеэрээ мэдэгдлээ.


“Бид үйлдвэрлэлээ энэ оны 11 дүгээр сард эхлүүлэхээр төлөвлөж байгаа. Ийм учраас оны эцсээр, ирэх оны эхээр юуны түрүүнд эрсдэлтэй бүлгийн хүмүүст вакциныг тарьж, улмаар цаашдаа бүх нийтийг вакцинжуулалтад хамруулна” гэж “Вектор” төвийн захирал ярив.


Үүний өмнөхөн ОХУ-ын Эрүүл мэндийн сайд Михаил Мурашко мэдэгдэхдээ “Оросын иргэдийг вакцинжуулалтад үнэ төлбөргүй хамруулах ба үүний зардлыг улсын төсвөөс гаргана” гэдгийг хэлсэн юм. Эхний ээлжинд эмч нар, багш нарт вакциныг тарих ажээ.  


Мөн сайдын ярьснаар, Н.Ф.Гамалея-гийн нэрэмжит Халдвар судлал, бичил биологийн Үндэсний судалгааны төвийн эрдэмтэд коронавирусний эсрэг өөр нэгэн төрлийн вакцины эмнэлзүйн туршилтыг хийж дуусгасан ба хүн амыг вакцинжуулах ажил 10 дугаар сард эхэлнэ. 

Холбоотой мэдээ