Банкууд 90.1 тэрбум төгрөгийн зээл олгожээ

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2020-07-23 16:53:41

Архангай /МОНЦАМЭ/. Монгол банкны мэдээгээр арилжааны банкууд монгол банкнаас зузаатгалаар 14.4 тэрбум төгрөгийг авч, 13.1 тэрбум төгрөгийг гүйлгээнээс эргүүлэн татсан байна.

Оны эхний зургаадугаар сард банкууд 33.0 мянган иргэн, аж ахуй нэгжид 90.1 тэрбум төгрөгийн зээл олгожээ.

Өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад иргэдийн хадгаламжийн үлдэгдэл 18.4 хувиар, олгосон зээлийн хэмжээ 36.6 хувиар өссөн байна. Харин анхаарал хандуулах зээлийн хэмжээ 29.2 хувиар буурсан бол чанаргүй зээлийн хэмжээ 38.7 хувиар нэмэгджээ. Ташрамд Архангай аймагт арилжааны дөрвөн банкны салбар иргэд, аж ахуй нэгж, байгууллагуудад үйлчилгээ үзүүлж байна. 

Холбоотой мэдээ