Ромын пап АНУ-ын конгресст үг хэлэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2015-09-25 14:15:57

ВАШИНГТОН. /Xinhua/. Дүрвэгсдийн хямралыг шийдэж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх арга хэмжээ авахыг Ромын пап Фрэнсис АНУ-ын конгресст үг хэлэх үеэрээ уриалжээ.

Пап өчигдөр конгресст үг хэлэхдээ, “Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш болж байгаагүй дүрвэгсдийн хамгийн том хямрал дэлхийд нүүрлэж байна” гээд, энэ хямралыг шийдвэрлэхийн тулд чадах бүхнээ хийхийг хүмүүст уриалсан байна.

Фрэнсис нь АНУ-ын конгресст үг хэлсэн анхны пап болсон аж.

Мөн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхийг тэрбээр дэлхий дахинд уриалжээ.

Г.Доржханд

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд