Увс нуурын эрэгт боловсон бие засах газар ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2020-07-08 11:50:41

Увс /МОНЦАМЭ/. Монголын хамгийн том нуурын эрэг дээр боловсон бие засах газар, шүршүүр ажиллах болсоор даруй хоёр дахь зунтайгаа золгоод байна. Хэрвээ та боловсон бие засах газраар үйлчлүүлэх бол 200 төгрөг, шүршүүрт орох бол 1500 төгрөгийн төлбөр төлнө. Мөн нэг цэгт хог хаягдлыг цуглуулан долоо хоног бүр ачиж зайлуулдаг тул нуурын эрэг дагуу цэвэрхэн орчинтой байдаг.

Боловсон бие засах газрыг Увс нуурын ай савын УТХГН-ийн Хамгаалалтын захиргаанаас хариуцаж ажиллуулдаг юм. Увс аймаг Улаанбаатар хоттой өнгөрсөн намар засмал замаар холбогдсоноос хойш тус аймгийг зорин ирж амарч зугаалах хүмүүсийн тоо өсөх хандлагатай байна. Увс нуур нь аймгийн төвөөс 45 км-т оршдог бөгөөд цаашдаа дотоодын болон гадаадын жуулчдыг олноор татахын тулд Улаангомтой засмал замаар холбох зайлшгүй шаардлагатай байгаа юм.

Холбоотой мэдээ