Форт МакМюррей хотын нефтийн компаниуд олборлолтоо сэргээнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamtulga@montsame.mn
2016-05-11 12:24:27

ТОРОНТО. /Xinhua/. Канадын Альберт мужид гарсан ойн түймрийн улмаас үйл ажиллагаагаа түр хугацаагаар зогсоогоод байсан Форт МакМюррей хотын нефтийн компаниуд ирэх өдрүүдэд олборлолтоо сэргээхээр шийдвэрлэсэнтэй холбоотойгоор Торонтогийн хөрөнгийн биржэд /TSX/ арилжаа идэвхжиж байна.

Дэлхийн хэмжээнд түүхий нефтийн олборлолт буурч магадгүй гэсэн болгоомжлолоос үүдэн өчигдөр нефтийн ханш өссөн ажээ. Ирэх зургадугаар сард арилжаалах “West Texas Intermediate” маркийн нефтийн үнэ 1.22 доллароор өсч, нэг баррель нь 44.66 долларт хүрсэн бол мөн адил ирэх зургадугаар сард худалдах “Brent” нефтийн ханш 1.89 доллароор өсч, 45.52 долларт хүрчээ.

Торонтогийн Хөрөнгийн бирж дээр эрчим хүч, уул уурхайн салбарын хувьцааны ханш 2.43 хувь болон 2.77 хувиар тус тус өссөн байна.

Д.Нямтулга

 

 

 

Холбоотой мэдээ