"Багануур", "АПУ" ХК-ийн ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-06-22 19:43:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 6 дугаар сарын 22-нд I, II, III ангиллын 27 ХК-ийн 586,297,809.43  төгрөгийн үнийн дүн бүхий 334.887 ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 3 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 16 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 8 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. 

Энэ өдөр "Багануур" (BAN+5.00%) болон "АПУ" ХК (APU+0.55%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Э-Транс Ложистикс" (ETR-11.89) болон "Монгол Базальт" ХК (MWB-6.95%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байв.

"TOP 20" индекс 1.23 хувиар буурч 16004.40 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,450,672,763,125.86 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     


Холбоотой мэдээ