Баянхонгор аймгийн Онцгой байдлын газар Гал түймэр унтраах аврах хоёр ангитай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-06-21 16:00:47

Баянхонгор /МОНЦАМЭ/. Одоогоос 17 жилийн өмнөх энэ өдөр Онцгой байдлын алба байгуулагдаж байжээ. Баянхонгор аймгийн Онцгой байдлын газар нь өдгөө Гал түймэр унтраах аврах хоёр анги, Аврах бүлэг гурав, аврах салбар нэг гэсэн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

2003 оны 6 дугаар сарын 20-ны өдөр УИХ-аар Гамшгаас хамгаалах тухай хуулийг баталснаар орчин цагийн Онцгой байдлын алба байгуулагдах үндэс суурь тавигдсан байдаг. Энэ дагуу 2004 оны Засгийн газрын хуралдааны нэгдүгээр тогтоолоор тус газрыг байгуулж, 2005 онд Гамшгаас хамгаалах тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Онцгой байдлын ерөнхий газар болгон өөрчилсөн түүхтэй.

Энэ хугацаанд гамшгаас хамгаалах үндэсний чадавхыг бэхжүүлэх, гамшигтай тэмцэх, эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагааг дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэх, Онцгой байдлын байгууллага, түүний харьяа анги, салбарыг олон улсын байгууллагын жишигт ойртуулан орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэх, эрх зүйн орчин бүрдүүлжээ.

Холбоотой мэдээ