Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал өсч арвижна

ЛАВЛАГАА
dotood_editor@montsame.mn
2016-05-11 07:26:35

Аргын тооллын 2016 оны тавдугаар сарын 11.  Лхагва гараг. Билгийн тооллын XVII  жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн Зуны тэргүүн харагчин могой сарын  Билгийн тооллын 5. Буд гараг.

Хэрцгий охин одтой, 2 хар мэнгэтэй харагчин могой өдөр. Өдрийн барилдлага: Үхэх. Шүтэн барилдлага: Хурьцахуй. Өдрийн наран 5 цаг 26 минутад мандан, 20 цаг 18 минутад жаргана.

Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр андгай тангаргаас няцах, дайсныг номруулах, эм найруулах, гэргий авах, үс авах, элч зарах, эд авахад сайн. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал өсч арвижна.

Холбоотой мэдээ