Улаанбаатарт өдөртөө 25-27 хэм дулаан

Монголын мэдээ | Лавлагаа
bolor@montsame.mn
2020-06-14 09:06:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр ихэнх нутгаар дулаарч, цаг агаар тогтуун байна.


2020 оны 6 дугаар сарын 14-ний 8-20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ. Монгол-Алтай, Хангайн уулархаг нутгаар бага зэргийн бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи нутгийн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Дорнод, Монголын тал нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 18-23 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 27-32 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:  Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 25-27 градус дулаан байна.

Холбоотой мэдээ