Их Британийн эдийн засаг 20 гаруй хувиар агшжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2020-06-12 16:07:23

ЛОНДОН. /BBC/. Их Британийн эдийн засаг энэ оны дөрөвдүгээр сард 20.4 хувиар агшсан нь тус улсын түүхэнд бүртгэгдэж байгаагүй өндөр үзүүлэлт болжээ. Их Британид тухайн сард анх удаа бүтэн сарын турш хөл хорио тогтоосон юм.


Үндэсний статистикийн газрын мэдээлснээр, “түүхэн” уналтад бүх салбарын үйл ажиллагаа нөлөөлсөн бөгөөд уг үзүүлэлт 2008-2009 оны эдийн засгийн хямралын үеийнхээс гурав дахин өндөр байжээ.


Гэсэн хэдий ч Их Британид тавдугаар сараас хөл хорионы хязгаарлалтуудыг сулруулж эхэлсэн тул цаашид эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирах төлөвтэй байна гэж шинжээчид үзжээ.


“Их Британийн дотоодын нийт бүтээгдэхүүн энэ оны дөрөвдүгээр сард түүхэнд байгаагүйгээр буурсан нь өнгөрсөн сарынхаас гурав дахин, “COVID-19”-ийн өмнөх огцом уналтаас ойролцоогоор 10 дахин их байлаа” гэж Үндэсний статистикийн газрын мэргэжилтэн Жонатан Атоу мэдээлсэн байна. 

Холбоотой мэдээ