Татварын хэлтэс өнгөрсөн оны ажлаараа шилдгээр шалгарч шагналаа гардлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Татварын хэлтсийн хамт олон аймгийн татварын орлогын төлөвлөгөөг түүхэндээ анх удаа нэр төрөл тус бүр дээрээ 100 хувь давуулан биелүүлжээ.
Ийнхүү Татварын хэлтэс аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагийн 2019 оны үйл ажиллагаанд хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээний дүн, өгсөн үүрэг даалгаварыг амжилттай биелүүлж “А” үнэлгээтэйгээр тэргүүн байр эзэлсэн байна. Тус хамт олонд аймгийн ЗДТГ-ын дарга Ц.Дашцэрэн болон бусад удирдлагууд шагналыг гардууллаа.
Сонирхуулахад, Баянхонгор аймгийн Татварын хэлтсийн шинэ барилгыг улсын төсвийн 2.1 тэрбум төгрөгийн өртгөөр барьж байгуулж байна. Дөрөвдүгээр сард эхэлсэн барилгын ажил өдгөө 60 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд ирэх 10 дугаар сард ашиглалтад орох аж.
