Алтанбулаг төвийн бүсийн шилдэг сумаар тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-05-28 12:03:41

Төв /МОНЦАМЭ/ Төвийн бүсийн аймгуудын удирдах зөвлөл, гишүүдийн хурлаар Монгол Улсын хууль тогтоомж, хөгжлийн бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, эдийн засаг нийгмийн үзүүлэлтээрээ улсын тэргүүний сум шалгаруулах болзлыг хангасан гэх үзүүлэлт бүхий 6 аймгийн 6 сумыг хэлэлцэж гишүүдийн саналаар “Монгол Улсын төвийн бүсийн шилдэг сум”-аар Төв аймгийн Алтанбулаг сум тодорлоо.

Алтанбулаг сум нь аймаг, сумын урианы жилд дэвшүүлсэн зорилтуудаа хэрэгжүүлэн ажиллаж, аймгийн Засаг даргын нэрэмжит долоо дахь удаагийн үзлэгийн дүнгээр 94.90 хувь буюу А үнэлгээтэй дүгнэгдэж 2016 оны суурь тогтоох үзлэгтэй харьцуулахад 17.07 пунктээр өсч, урьд оны мөн үетэй харьцуулахад 3.30 пунктээр өссөн байна.

Мөн 2016-2019 онд түр ажлын байр 911, байнгын ажлын байр 109, зуучлалаар 64 ажлын байр бий болгон ажиллажээ. Тус суманд улс, аймаг, орон нутгийн хөрөнгө оруулалтаар олон бүтээн байгуулалтын ажил хийсэн бөгөөд сумын ард иргэд өөрсдөө шинэлэг санал, санаачилга гаргаж, жишиг болохуйц олон ажлыг хамтын хүчээр хийж хэрэгжүүлэн, хөгжил дэвшлийг түүчээлж аймгийн 2019, 2020 оны “Тэргүүний сум”-аар дараалан шалгарч байжээ. 

Холбоотой мэдээ