ӨНӨӨДӨР: ЭМЯ-наас коронавирусний асуудлаар мэдээлнэ

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2020-05-27 07:13:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тавдугаар сарын 27-нд болох үйл явдлын тойм:

10.00 цагт НМХГ-т мэргэжлийн хяналтын байгууллагаас "Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг угтан зохион байгуулж буй хяналт, шалгалтын талаар мэдээлнэ. Утас: 91887887

11.00 цагт Эрүүл мэндийн яамнаас коронавирусний асуудлаар цахимаар мэдээлнэ.

12.00 цагт МҮЭХ-нд Монголын Төмөр замчдын Үйлдвэрчний эвлэлээс “Улаанбаатар Төмөр зам” ХНН ажилтнуудынхаа хөдөлмөрлөх эрхийг боомилж байгаа талаар мэдээлнэ. Утас: 86110009, 88007709

15.00 цагт ХСҮТ-д "Е-cart" цахим системийн нээлт болно. Утас: 99063902

15.00 цагт ГХЯ-нд ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэгдсэн “Хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйл” өвийн батламж гардуулах ёслол болно.

Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд

10.00 цагт Нийслэлийн Аялал жуулчлалын газраас "УЛААНБААТАР ТРАВЭЛ ЭКСПО-2020” үндэсний аялал жуулчлалын үзэсгэлэнгийн талаар мэдээлнэ.

10.30 цагт Хот байгуулалт хөгжлийн газраас Чойжин ламын сүм музейн тохижилтын талаар мэдээлнэ.

Холбоотой мэдээ