"Алтай" нисэх буудал 2019 оны аймгийн Тэргүүний хамт олон боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-05-25 22:36:18

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Говь-Алтай аймаг дахь "Алтай" нисэх буудал 2019 оны аймгийн Тэргүүний хамт олон боллоо.


Шагналыг Говь-Алтай аймгийн ИТХ-ын дарга Л.Батжаргал, Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Ганбат тэргүүтэй албаны хүмүүс Монгол Улсад нисэх хүчин үүсч хөгжсөний 95 жилийн ой, Агаарын тээвэрчдийн өдрөөр буюу тавдугаар сарын 25-нд гардуулан өглөө. Шагнал гардуулах үеэр "Аймгийн Тэргүүний хамт олон болсон нь бидэнд өндөр хариуцлага, маш их урам өглөө. Та бүхний итгэлийг алдалгүй, амжилтаа улам бататган ажиллах болно" гэдгийг Говь-Алтай аймаг дахь нисэх буудлын дарга Д.Батбаяр онцолсон юм.

2019 онд Говь-Алтай аймгийн зорчигчдын тоо 60 хувиар нэмэгдсэн амжилт үзүүлсэн байна. Цаашид ерөнхий зориулалтын буюу сум хоорондын нислэг үйлдэхээр ажиллаж байгаа ажээ. 


Холбоотой мэдээ