Узбекистан улсад суугаа Өргөмжит консул МҮОХ-нд зочлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-05-25 16:16:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Тамирчдын комиссын дарга, гавьяат тамирчин, "Рио-2016" олимпын хүрэл медальт Д.Отгондалай Монгол Улсаас Узбекистан улсад суугаа өргөмжит консул Абдугафур Рахимовыг хүлээн авч уулзан, хамтын ажиллагааны тухай санал солилцов.


Абдугафур Рахимов нь Узбекистан улсад суугаа өргөмжит консулын ажлыг 12 жил гүйцэтгэж буй бөгөөд тус оронд зохион байгуулсан олон улсын тэмцээнүүдэд оролцсон Монголын баг тамирчдад дэмжлэг, туслалцаа үзүүлсээр ирсэн юм.


Тэрбээр мөн цаашид Монголын баг тамирчдад бүх талаар тусалж ажиллахаа илэрхийллээ гэж МҮОХ-ноос мэдээллээ.

Холбоотой мэдээ