Аймгийн Засаг дарга төгсөх ангийн сурагчидтай цахим уулзалт хийв

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2020-05-14 18:58:17

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд 12-р ангийн сурагчтай цахимаар уулзаж удахгүй болох төгсөх ангийн шалгалтад нь амжилт хүслээ.

Тус аймгийн хэмжээнд энэ хичээлийн жилд 12-р ангид 1452 хүүхэд суралцан төгсөж байна. Элсэлтийн ерөнхий шалгалтад нийт 1358 хүүхэд бүртгүүлж шалгалт өгнө. Үүнээс өмнөх оны төгсөгч 96 байна. Энэ жил төгсөж байгаа сурагчдаас 190 хүүхэд элсэлтийн ерөнхий шалгалт өгөхгүй гэдгийг мэдэгдсэн байна. Элсэлтийн шалгалтыг Ирээдүй сургууль, Дэлгэрмөрөн цогцолбор сургууль, Эрдмийн далай цогцолбор гэсэн 3 сургууль дээр шалгалт өгөх танхимд 10-12 хүүхэд байхаар төлөвлөж Боловсролын үнэлгээний төвд хүргүүлээд байгаа ажээ.

 

Холбоотой мэдээ